Сум

Махны дундаж үнэ

2018 оны VIII сарын 3-р долоо хоногт хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 6810 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 7980 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 670 төгрөгөөр (7.7%), үхрийн цул махны үнэ 650 төгрөгөөр (6.3%) тус тус буурсан байлаа. Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 6800 төгрөг, Харин “Меркури”, “Таван-Эрдэнэ” хүнсний захуудад хамгийн өндөр үнэтэй буюу 8500 төгрөг байна.

Хүснэгт 1. Нэг килограмм махны жижиглэн худалдах дундаж үнэ, төгрөг

Үхрийн ястай мах

 

I

II

III

IV

V

VI

VII

VIII

IX

X

XI

XII

2013

7 335

8 025

7 895

8 330

8 380

8 275

8 225

7 710

7 825

7 245

7 115

7 280

2014

7 980

7 775

8 425

8 370

8 685

8 730

7 955

7 590

7 635

7 550

7 495

7 465

2015

7 415

7 565

7 810

8 080

8 145

8 445

7 985

7 230

7 005

5 975

5 620

5 520

2016

6 165

6 875

7 105

8 170

8 495

7 930

6 950

6 865

6 120

5 235

5 495

5 580

2017

6 775

7 405

7 785

7 985

8 230

7 905

7 725

7 375

7 250

6 945

6 710

6 505

2018

6 615

7 110

7 740

8 365

8 465

8 735

9 085 

7980* 

 

 

 

 

Хонины ястай мах

 

I

II

III

IV

V

VI

VII

VIII

IX

X

XI

XII

2013

6 480

7 095

7 060

7 420

7 490

7 470

7 415

6 710

6 540

6 215

6 085

6 245

2014

6 855

6 675

7 040

7 630

7 800

7 685

7 030

6 585

6 395

5 965

5 835

5 940

2015

5 860

6 140

6 735

7 460

7 555

7 455

6 830

6 050

5 540

4 510

4 200

3 930

2016

4 625

5 495

5 970

6 935

6 945

6 525

5 780

5 605

4 940

4 250

3 945

4 390

2017

5 650

6 030

6 675

7 080

7 235

6 700

6 575

6 395

6 210

5 760

5 380

5 140

2018

5 240

5 945

6 560

7 290

7 490

7 515

7 535 

6810* 

 

 

 

 

* 3-р долоо хоногийн ажиглалтаар

Өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 465 төгрөгөөр (6.4%), хонины цул махны үнэ 765 төгрөгөөр (9.7%) буурсан байна. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 5600 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 8500 төгрөгөөр худалдаалж байна.

Гурилын үнэ

2018 оны VIII сарын 3-р долоо хоногт нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1250-1500 төгрөг, 1-р зэргийнх 950-1200 төгрөг, 2-р зэргийнх 800-1000 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1250-1400 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1250 төгрөг, 1-р зэргийн гурил 950 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1100-1210 төгрөгийн үнэтэй байна. “Бөмбөгөр”, “Оргил”, “Хүчит Шонхор”, “Хархорин” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1100 төгрөгөөр, харин “Сансар” супермаркетад хамгийн өндөр үнээр буюу 1210 төгрөгөөр худалдаалж байна.

Хүнсний ногооны үнэ

2018 оны VIII сарын 3-р долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол төмс 41.0 хувиар буурч 1095 төгрөгөөр, лууван 37.9 хувиар буурч 1575 төгрөгөөр, байцаа 24.0 хувиар буурч 1410 төгрөгөөр, хүрэн манжин 31.3 хувиар буурч 2225 төгрөгөөр, хятад сонгино 9.5 хувиар буурч 1190 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна.

Хэл:
Статистикийн хэлтсүүдийн вэб
Ажилтан хайх
Ажилтны дугаар:
Хорооны гэрээт ажилтан хайх
Дугаар: 
Бүх эрх хуулиар хамгаалагдсан © 2011 Нийслэлийн Статистикийн Газар
Гүйцэтгэсэн BBESoft