Сум

Махны дундаж үнэ

2018 оны 2-р сарын 2-р долоо хоногт хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 5970 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 7120 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.6 хувиар буюу 45 төгрөг, үхрийн цул махны үнэ 0.3 хувиар буюу 25 төгрөгөөр буурсан байна. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Хар Хорин” хүнсний захад хамгийн хямд буюу 6200 төгрөг, Харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 7500 төгрөг байна. Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 1.1 хувиар буюу 65 төгрөгөөр буурч, харин хонины цул махны үнэ тогтвортой байлаа. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Хүчит Шонхор”, “Хар Хорин” хүнсний захуудад хамгийн хямд буюу 5300 төгрөгөөр, харин “Бөмбөгөр”, “Меркури” хүнсний захуудад хамгийн өндөр үнэтэй буюу 6500 төгрөгөөр худалдаалж байна. 

Гурилын үнэ

2018 оны 2-р сарын 2-р долоо хоногт нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1250-1500 төгрөг, 1-р зэргийнх 1000-1300 төгрөг, 2-р зэргийнх 819-900 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1300 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1250 төгрөг, 1-р зэргийн гурил 1100 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1100-1220 төгрөгийн үнэтэй байна. “Бөмбөгөр”, “Оргил”, “Хархорин” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1100 төгрөгөөр, харин “Макс” супермаркетад хамгийн өндөр үнээр буюу 1220 төгрөгөөр худалдаалж байна.

Сар шинийн баярын ширээний ууцны дундаж үнэ 202500 төгрөг байна. 2017 оны сар шинийн баярын өмнөх үеэс ууцны үнэ 5.2 хувиар буюу 10000 төгрөгөөр өссөн байна. Овор хэмжээ бага ууцыг “Хүчит Шонхор” зах дээр 150000-180000 төгрөг, дунд хэмжээний ууцыг 190000-220000 төгрөг, том овор хэмжээтэй ууцыг 230000-250000 төгрөгөөр тус тус худалдаж байна. Цагаан сарын баярын ширээний тавгийн гол идээ болох хэвийн боовны үнэ нэг ширхэг нь дунджаар 2159 төгрөг байна. Хамгийн хямд үнэтэй хэвийн боов нь “Бусад” үйлдвэрийнх, хамгийн өндөр үнэтэй нь “Атар-Өргөө” үйлдвэрийнх байна. Хэвийн боовны үнийн ялгаа нь харагдах өнгө зүс, амт, чанараас шалтгаалж байв. 2017 оны цагаан сарын баярын өмнөх үеэс хэвийн боовны үнэ 4.7 хувиар буюу 97 төгрөгөөр өссөн байлаа.

Төмс, хүнсний ногоо

2018 оны 2-р сарын 2-р долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол лууван 0.8 хувиар буюу 10 төгрөгөөр, хүрэн манжин 2.8 хувиар буюу 55 төгрөгөөр тус тус буурсан байлаа.

Хэрэглээний үнийн индекс, 2016 он

1.4%

Хүнс бараа, ундаа, ус
4%

Согтууруулах ундаа, тамхи
-1.4%

Хувцас, бөс бараа, гутал
-2.8%

Орон сууц, ус, цахилгаан, түлш
0.8%

Гэр ахуйн тавилга, гэр ахуйн бараа
7.8%

Эм, тариа, эмнэлгийн үйлчилгээ
-1%

Тээвэр
0.7%

Холбооны хэрэгсэл, шуудан
-0.8%

Амралт, чөлөөт цаг, соёлын бараа, үйлчилгээ
2.6%

Боловсролын үйлчилгээ
1.2%

Зочид буудал, нийтийн хоол, дотуур байр
2.2%

Бусад бараа, үйлчилгээ
 
Хэл:
Статистикийн хэлтсүүдийн вэб
Ажилтан хайх
Ажилтны дугаар:
Хорооны гэрээт ажилтан хайх
Дугаар: 
Бүх эрх хуулиар хамгаалагдсан © 2011 Нийслэлийн Статистикийн Газар
Гүйцэтгэсэн BBESoft